Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-09-23
Дугаар 6341
Хэргийн индекс 101/2015/6341/и
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чойндонгийн Даваасүрэн
Нэхэмжлэгч Баасангийн Амаржаргал
Хариуцагч Янгивын Үенбат
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Олхонууд овогт Баасангийн Амаржаргал, Янгүг овогт Янгивын Үенбат нарын гэрлэлтийг цуцласугай.

 

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан

1998 оны 05 дугаар сарын 06-нд төрсөн 17 настай, охин Ү.Энхжин, 2005 оны 05 сарын 23-нд төрсөн 10 настай, хүү Ү.Хопкинг нарыг  эх Б.Амаржаргалын  асрамжинд  үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн  хүү Ү.Хопкингийг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн  охин Ү.Энхжинг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг эцэг Я.Үенбатаар сар бүр гаргуулж  тэжээн тэтгүүлсүгэй.   

 

4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

             

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Я.Үенбатаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс тэмдэгтийн хураамжид 76.587 төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд олгосугай

         

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.