Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-07-31
Дугаар 00759
Хэргийн индекс 155/2015/0638/И
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лувсангийн Эрдэнэбат
Нэхэмжлэгч Н.Баянмөнх
Хариуцагч М.Гансэлэм
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Н.Баянмөнхийн зээлийн төлбөр 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг  нэхэмжилснийг хариуцагч М.Гансэлэм төлөхийг хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Баянмөнхийн Голомт банкны Хөвсгөл салбарын татварын хэлтсийн 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гансэлэмээс 35.475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, улсын орлогоос буцаан 35.475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Баянмөнхөд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.