Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-07-08
Дугаар 00704
Хэргийн индекс 155/2015/0399/И
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лувсангийн Эрдэнэбат
Нэхэмжлэгч ХААН банк
Хариуцагч Л.ганзориг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Л.Ганзоригт холбогдох ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 41.278.876 /дөчин нэгэн сая хоёр зуун далан найман мянга найман зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364.344 /гурван зуун жаран дөрвөн мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөгийг Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 4901000149 дугаартай данснаас буцаан гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3.Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодорхой болгосны дараа харъяалагдах шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

4.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.