Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-08-25
Дугаар 881
Хэргийн индекс 135/2016/00910/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мянганы Оюунцэцэг
Нэхэмжлэгч Хаан банк
Хариуцагч Ворлддейнти ХХК, ...
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нараас үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын  зардалд нийт 279,252,683.07 төгрөгийг гаргуулж, Хаан банкны Дархан салбарт олгож, хариуцагч Э.Бямбасүрэнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох “Ворлддейнти” ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, замын эрдэс үйлдвэрлэх зориулалт бүхий нэгж талбарын 080310311 дугаартай, 10 га талбай бүхий газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006211 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 40 тоот, 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019649 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 29 дүгээр гудамжны 715 тоотод байрлах 210,4 мкв талбай бүхий гражийн зориулалттай барилга, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204002385 дугаартай, 312,11 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003012243 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 67 тоот, 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000680 дугаарт бүртгэгдсэн Оффисс ажилчдын байрны зориулалттай 350 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000679 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай 1300 мкв талбай бүхий барилга байгууламж зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар нь хариуцагч Ц.Отгонбаярт холбогдох шаардлагаасаа болон “Ворлддейнти” ХХК-ийн эрдэс чулуу бутлах тоног төхөөрөмжийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа тус тус татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,554,214 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ворлддейнти” ХХК, Д.Одцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,554,214 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.