Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-08-23
Дугаар 876
Хэргийн индекс 135/2017/00734/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мянганы Оюунцэцэг
Нэхэмжлэгч МТ Дархан ХХК
Хариуцагч Их торгоны зам ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Их торгоны зам” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь үндсэн төлбөр 29,468,490 төгрөг, алдангиас 5,472,710 төгрөг, нийт 34,941,200 төгрөгийг 2017 оны 09, 10 дугаар сард тэнцүү хуваан төлөхөөр, уг төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд алдангийн зөрүү 6,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сард нэмж төлөхөөр тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,760 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их торгоны зам” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 332,656 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “МТ Дархан” ХХК-д олгосугай.  

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        М.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.