Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-08-21
Дугаар 869
Хэргийн индекс 135/2017/00818/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мянганы Оюунцэцэг
Нэхэмжлэгч Өсөх урам ХХК
Хариуцагч Нако түлш ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Өсөх-Урам” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Нако түлш” ХХК-д холбогдох 17,133,334 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,620 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 121,810 төгрөгийг Төрийн сангийн данснаас, 121,810 төгрөгийг хариуцагч “Нако түлш” ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Өсөх-Урам” ХХК-д олгосугай.

 

Иргэний   хэрэг  шүүхэд  хянан   шийдвэрлэх  тухай  хуулийн  75  дугаар  зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.