Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-08-16
Дугаар 857
Хэргийн индекс 135/2017/00530/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мянганы Оюунцэцэг
Нэхэмжлэгч Э.М
Хариуцагч Ч.С
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар  2008 оны 04 сарын 11-ний өдөр төрсөн хүү С.Чойгүн, 2009 оны 08 сарын 19-ний өдөр төрсөн хүү С.Гүнбилэг нарыг эх Э.Мөнхзулын асрамжинд үлдээсүгэй.

           

           2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2008 оны 04 сарын 11-ний өдөр төрсөн хүү С.Чойгүн, 2009 оны 08 сарын 19-ний өдөр төрсөн хүү С.Гүнбилэг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Ч.Сэргэлэнгээс тэтгэлэг гаргуулсугай.

 

            3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсэг, 2-126 тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай, 145,0 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015201 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг Э.Мөнхзул, С.Чойгүн, С.Гүнбилэг нарын өмчлөлд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Мөнхзулаас 6,250,000 төгрөг гаргуулж, хариуцагч Ч.Сэргэлэнд олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ч.Сэргэлэн нь Sharp брендийн хоёр хаалгатай хөргөгч, цахилгаан зуухыг нэхэмжлэгч Э.Мөнхзулд өгөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхзулаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Мөнхзул нь эд хөрөнгө гаргуулах шаардлагад холбогдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.Сэргэлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Мөнхзулд олгож, хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс болон эд хөрөнгийн шаардлагаас тооцож, улсын тэмдэгтийн хураамжид нийт 298,195 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.