Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-08-09
Дугаар 846
Хэргийн индекс 135/2017/00710/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мянганы Оюунцэцэг
Нэхэмжлэгч Ази фарма ХХК
Хариуцагч Дорнын өглөө ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Ази фарма” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Дорнын өглөө” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь худалдан авсан эм, барааны үнийн үлдэгдэл 13,950,009 төгрөгийн 6,900,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сард, 7,050,009 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сард нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, алданги 3,107,000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарыг дуустал сар бүр тэнцүү хэмжээгээр хуваан нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,575 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 122,617.5 төгрөгийг хариуцагч “Дорнын өглөө” ХХК-иас, 122,617.5 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Ази фарма” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.