Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-08-02
Дугаар 826
Хэргийн индекс 135/2017/00466/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мянганы Оюунцэцэг
Нэхэмжлэгч Х
Хариуцагч Эрчит цэнэг ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар “TONG SHUN GONG DIAN JIA XIAN SHE BEI BU” дэлгүүр /захирал Hang Rong/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрчит цэнэг” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч тал 450,000 юань буюу 164,880,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 73,280,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 91,600,000 төгрөгөөр тус тус хуваан нэхэмжлэгч талд төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,440,558 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрчит цэнэг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 982,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “TONG SHUN GONG DIAN JIA XIAN SHE BEI BU” дэлгүүр /захирал Hang Rong/-т олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.