Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-07-31
Дугаар 814
Хэргийн индекс 135/2017/00794/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мянганы Оюунцэцэг
Нэхэмжлэгч Б.С
Хариуцагч Э.О
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Б.Сугарын нэхэмжлэлтэй, Э.Одгэрэлд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь автомашины баримт бичгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж, 100,000 төгрөгийг 2017 оны 08 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,259 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,750 төгрөгийг хариуцагч Э.Одгэрэлээс, 21,750 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Сугарт олгосугай.

 

  1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 75 дугаар зүйлийн        75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол  шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.