Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-07-26
Дугаар 813
Хэргийн индекс 135/2017/00630/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мянганы Оюунцэцэг
Нэхэмжлэгч Б.А
Хариуцагч Б.Б
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Боржигон овогт Болдбаатарын Анхмаа, Их догшин овогт Бүдхандын Баярсайхан нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 10 сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Оюун-Эрдэнэ, 2008 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Номин-Эрдэнэ, 2014 оны 01 сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Аранжин-Эрдэнэ, 2016 оны 02 сарын 16-ны өдөр төрсөн охин Б.Отгонсувд нарыг эх Б.Анхмаагийн асрамжинд үлдээсүгэй.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Номин-Эрдэнэ, 2014 оны 01 сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Аранжин-Эрдэнэ, 2016 оны 02 сарын 16-ны өдөр төрсөн охин Б.Отгонсувд нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр,  2004 оны 10 сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Оюун-Эрдэнийг 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эцэг Б.Баярсайханаас тэтгэлэг гаргуулсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Анхмаагийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 2-16 а тоотод байрлах, нэгж талбарын 080124456 дугаартай, улсын бүртгэлийн Г-2003003841 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний, 455,5 м.кв талбай бүхий газар, түүн дээр барьсан хувийн сууцны зориулалттай байшинг Б.Анхмаагийн болон охин Б.Оюун-Эрдэнэ, Б.Номин-Эрдэнэ, хүү Б.Аранжин-Эрдэнэ, охин Б.Отгонсувд нарын  өмчлөлд шилжүүлэх тухай шаардлагыг хариуцагч Б.Баярсайхан хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, эд хөрөнгийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Анхмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Анхмаад олгож, мөн хариуцагч Б.Баярсайханаас 349,189 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.  

 

            6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.