Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-06-21
Дугаар 719
Хэргийн индекс 135/2017/00598/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мянганы Оюунцэцэг
Нэхэмжлэгч ХХБанк
Хариуцагч П.Б нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч П.Батпүрэвээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт  2,263,097.04  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкинд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан хариуцагчийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкны шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д заасныг баримтлан хариуцагч П.Батпүрэв нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч А.Алтантуяагаас /батлан даагчаас/ 2,263,097.04  төгрөгийг нөхөн гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,159 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Батпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид 51,159 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкинд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.