Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-06-14
Дугаар 685
Хэргийн индекс 135/2016/01613/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мянганы Оюунцэцэг
Нэхэмжлэгч Ж.Н нар
Хариуцагч Шарын гол ХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлйин 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан Ж.Нордогт 4,992,000 төгрөг, Д.Амартөрд 5,184,000 төгрөг, Д.Хишиг-Эрдэнэд 4,800,000 төгрөг, П.Батсүхэд 4,032,000 төгрөг, Д.Төмөрбатад 5,184,000 төгрөг, М.Энхтөрд 5,952,000 төгрөг, С.Таванжинд 5,376,000 төгрөг, Ч.Эрдэнэхүүд 4,608,000 төгрөгийг тус тус “Шарын гол” ХХК-иас гаргуулан олгож, нэхэмжлэлээс нэхэмжлэгч Ж.Нордогийн 5,376,000 төгрөг, Д.Амартөрийн 4,800,000 төгрөг, Д.Хишиг-Эрдэнийн 5,184,000 төгрөг, П.Батсүхийн 4,032,000 төгрөг, Т.Төмөрбатын 5,184,000 төгрөг, М.Энхтөрийн 6,336,000 төгрөг, С.Таванжингийн 5,376,000 төгрөг, Ч.Эрдэнэхүүгийн 4,608,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “Шарын гол” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 358,440  төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.