Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-05-25
Дугаар 601
Хэргийн индекс 135/2016/00729/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мянганы Оюунцэцэг
Нэхэмжлэгч А.Э
Хариуцагч Б.М
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эцэг тогтоосон
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар  2011 оны 04 сарын 13-ны өдөр төрсөн охин М.Ичинхорлоог эх А.Энхтогтохын асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2011 оны 04 сарын 13-ны өдөр төрсөн охин М.Ичинхорлоог 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Мөнгөнсүхээс тэтгэлэг гаргуулсугай.

 

3. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 46 дугаар байрны 72 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016931 дугаарт бүртгэгдсэн, 49,18 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг А.Энхтогтохын өмчлөлд үлдээж, 9,308,302 төгрөгийг нэхэмжлэгч А.Энхтогтохоос гаргуулж, хариуцагч Б.Мөнгөнсүхэд, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хороолол, 1 дүгээр хэсэг, 11 тоот, амины орон сууцны зориулалттай, нэгж талбарын 080154955 дугаартай,  500 мкв газар эзэмших эрхийг хариуцагч Б.Мөнгөнсүхэд үлдээж, хариуцагч Б.Мөнгөнсүхээс 12,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Энхтогтоход тус тус олгож, А.Энхтогтохын нэхэмжлэлийн шаардлагаас 3,300,000 төгрөг гаргуулах, эцэг тогтоолгох, хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хариуцагч Б.Мөнгөнсүхийн  сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17,200,000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Мөнгөнсүх нь гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах, хамтын амьдралтай байсныг болон эцэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Энхтогтохоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 545,950 төгрөг, хариуцагч Б.Мөнгөнсүхээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 454,550 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнгөнсүхээс улсын тэмдэгтийн хураамжид 313,533 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Энхтогтоход олгож, хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс тооцож, 23,248 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.