Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2016-05-16
Дугаар 557
Хэргийн индекс 135/2017/00297/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мянганы Оюунцэцэг
Нэхэмжлэгч Капитал банк
Хариуцагч Ц.А
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Капитал банк, Ц.Алтанцэцэг, П.Баттулга нарын хооронд байгуулсан 2015 оны 03 сарын 05-ны өдрийн 102 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ц.Алтанцэцэг, П.Баттулга нараас 6,391,324.90 төгрөг гаргуулж, Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадасын 7 дугаар гудамжны 59 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009918 дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000349058 дугаар гэрчилгээтэй, 24,0 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  нэгж талбарын 080129233 дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2003005514 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 731,0 мкв талбай бүхий газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,531 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Алтанцэцэг, П.Баттулга нараас улсын тэмдэгтийн хураамжид 117,211 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.