Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-03-09
Дугаар 73
Хэргийн индекс 104/2017/0072/И
Шүүх Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Зоригтын Түвшинтөгс
Нэхэмжлэгч “Хангай Өргөө” СӨХ
Хариуцагч Ц.Отгонбат
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:     

1. Хариуцагч Боржигон овогт Цогтоогийн Отгонбат орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн хэвийн байдлыг хангахад зарцуулах ашиглалтын төлбөрт 244.440 /хоёр зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг нэхэмжлэгч “Хангай Өргөө” СӨХ-д төлөхөөр бүхэлд нь зөвшөөрсан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Хангай Өргөө” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.183 төгрөгийн 50 хувь болох 4.591 /дөрвөн мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогоос, 4.591 /дөрвөн мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг хариуцагч Ц.Отгонбатаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хангай Өргөө” СӨХ-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Отгонбат сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                          ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.