Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-06-30
Дугаар 753
Хэргийн индекс 135/2017/00577/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Л.Сувданчимэг
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар Л.Сувданчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах, эрхлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэрэгт зохигчдын “...Ажилгүй байх хугацааны цалин 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1.671.391 төгрөгийг нэхэмжлэгч Л.Сувданчимэгт олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, ээлжийн амралтын мөнгийг Л.Сувданчимэгт тооцож олгосон тул ээлжийн амралтыг зөвхөн биеэр эдлүүлэхээр эвлэрсэн болно...” гэсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Сувданчимэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.