Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-06-21
Дугаар 717
Хэргийн индекс 135/2017/00585/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбар
Хариуцагч Б.Баялагмандал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Баялагмандал, Б.Галбадрах нарт холбогдох 2.756.186 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нарын “...2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 11.067.387 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлнө...” гэсэн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.048 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баялагмандал, Б.Галбадрах нараас улсын тэмдэгтийн хураамжид 59.048 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.