Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-06-19
Дугаар 700
Хэргийн индекс 135/2017/00611/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Хаан банк
Хариуцагч Б.Энхбаяр, Ш.Ишхүү
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь Б.Энхбаяр, Ш.Ишхүү нарт холбогдуулан 6.711.752 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын “...Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал, хариуцагч Б.Энхбаяр, Ш.Ишхүү нартай нэхэмжлэлийн шаардлага 6.711.752 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулна, төлөлт хийгээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмаар албадан гаргуулна, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна...” гэсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.338 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 61.169 төгрөгийг хариуцагч Б.Энхбаяр, Ш.Ишхүү нараас, Төрийн сангийн 100190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 61.169 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.