Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-06-13
Дугаар 683
Хэргийн индекс 135/2017/00458/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Мобиком-Корпораци ХХК
Хариуцагч Хоанг Ким Танн
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хоанг Ким Таннд холбогдох 560.288 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт зохигчдын “...Мобиком Корпораци ХХК-иас Хоанг Ким Таннд нэхэмжилсэн 560.288 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулна...” гэсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.459 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 8.729 төгрөгийг хариуцагч Хоанг Ким Таннаас, Төрийн сангийн 100190000941 тоот данснаас 8.729 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.