Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-06-13
Дугаар 681
Хэргийн индекс 135/2016/01791/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Ц.Өнөр нар
Хариуцагч Шарын гол ХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нөхөх олговор
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Өнөрт 6.144.000 төгрөг,  нэхэмжлэгч Ц.Батбаярт 5.568.000 төгрөг, нэхэмжлэгч Д.Гантөмөрт 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Х.Мягмарт 5.376.000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Доржсүрэнд 4.992.000 төгрөгийг тус тус хариуцагч Шарын гол ХК-иас гаргуулан олгож, нэхэмжлэгч Д.Өнөрийн 6.144.000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Батбаярын 5.568.000 төгрөг, нэхэмжлэгч Д.Гантөмөрийн 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Х.Мягмарын 5.376.000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Доржсүрэнгийн 4.992.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Шарын гол ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 415.230 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.