Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-06-13
Дугаар 682
Хэргийн индекс 135/2016/01792/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Д.Балжинням нар
Хариуцагч Шарын гол ХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нөхөх олговор
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Балжиннямд 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Д.Уранчимэгт 4.992.000 төгрөг, нэхэмжлэгч Б.Сүх-Янжинд 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Цагаанбаатарт 4.992.000 төгрөгийг тус тус хариуцагч Шарын гол ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.Балжиннямын 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Д.Уранчимэгийн 4.992.000 төгрөг, нэхэмжлэгч Б.Сүх-Янжингийн 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Цагаанбаатарын 4.992.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Шарын гол ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 259.710 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

    

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.