Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2016-06-12
Дугаар 669
Хэргийн индекс 135/2017/00651/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч О.Алтанцэцэг
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар регистрийн дугаар ТЗ63051561, Сартуул овогт Оргодолын Алтанцэцэгийг Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийн яамны харъяа мах, сүү үйлдвэрийн нэгдлийн Дархан хот дахь Мах комбинатын өлөнгийн цехэд 1982 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зумлагчаар, Дархан Мах экспо ХК-нд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл толгой, шийр зумлагчаар, Дархан-Угалз ХХК-ний Угалз хүнсний дэлгүүрт 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.