Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-06-06
Дугаар 652
Хэргийн индекс 135/2017/00539/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Төгөлдөр Бьюти Кейр ХХК
Хариуцагч О.Бямбасүрэн
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Төгөлдөр Бьюти Кейр ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Бямбасүрэнд холбогдох иргэний хэрэгт зохигчдын “...Хариуцагч нь Төгөлдөр Бьюти Кейр ХХК-тай байгуулсан Худалдах-худалдан авах гэрээний дагуу авсан Кирби Сентриа бүтээгдэхүүний үнэ болох 4.200.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийг энэ гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу цаг тухайд үл маргах журмаар төлж барагдуулна...” гэсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төгөлдөр Бьюти Кейр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 41.075 төгрөгийг хариуцагчаас, Төрийн сангийн 100190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 41.075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төгөлдөр Бьюти Кейр ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.