Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-06-02
Дугаар 632
Хэргийн индекс 135/2017/00416/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Сэлэнгэ-Кредит ХХК
Хариуцагч Т.Отгонбаяр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар Сэлэнгэ-Кредит ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Отгонбаярт холбогдох 1.170.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “...Сэлэнгэ-Кредит ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан нь 1.170.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 70.000 төгрөгийг хасаж үлдэх 1.100.000 төгрөгийг Т.Отгонбаяраас гаргуулж авна” гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.950 төгрөгийг хариуцагч Т.Отгонбаяраас гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ-Кредит ХХК-д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.