Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-05-02
Дугаар 635
Хэргийн индекс 135/2017/00542/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Дулаан-Шарын гол Төрийн өмчит хувьцаат компани
Хариуцагч Х.Баярсайхан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Дулаан-Шарын гол ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Баярсайханд холбогдох 507.672 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт зохигчдын “...Дулаан-Шарын гол ТӨХК-ний нэхэмжилсэн 507.672 төгрөгөөс алданги болох 169.224 төгрөгийг хасаж үндсэн төлбөр 338.448 төгрөгийг 2 хувааж 5 сар, 6 дугаар сард тус тус төлөхөөр байцаагч Цолмонтой тохиролцсон болно...” гэсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Дулаан-Шарын гол ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.881 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5.401 төгрөгийг хариуцагчаас, Төрийн сангийн 100190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 5.401 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.