Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-05-29
Дугаар 616
Хэргийн индекс 135/2017/00540/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Т.Очгэрэл
Хариуцагч Б.Сансарчимэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т.Очгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Сансарчимэгт холбогдох 8.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын “...Хариуцагч Б.Сансарчимэг нь Т.Очгэрэлд өгөх ёстой 6.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг өгч барагдуулна...” гэсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Очгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 55.475 төгрөгийг хариуцагч Б.Сансарчимэгээс, Төрийн сангийн 100190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 55.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.