Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-05-25
Дугаар 602
Хэргийн индекс 135/2017/00327/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Гобитекс ХХК
Хариуцагч Г.Уранчимэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Уранчимэгээс нийт 4.286.892 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Гобитекс ХХК-нд олгож, Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 6 дугаар байрны 4-23 тоот 1 өрөө орон сууцыг хариуцагч Г.Уранчимэгийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Гобитекс ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.540 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 83.540 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.     

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.