Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-05-24
Дугаар 595
Хэргийн индекс 135/2017/00403/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК
Хариуцагч Гэрэлт-Цамхаг СӨХ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Гэрэлт-Цамхаг СӨХ-нд холбогдох 1.265.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт зохигчдын “...Нэхэмжлэгч нь 1.265.000 төгрөгнөөс 80.000 төгрөгийг татгалзаж үлдэгдэл 1.185.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна...” гэсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.910 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16.495 төгрөгийг хариуцагч Гэрэлт-Цамхаг СӨХ-оос, төрийн сангийн 100190000941 тоот данснаас 16.495 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.