Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-05-23
Дугаар 584
Хэргийн индекс 135/2017/00368/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Нэмбар ХХК
Хариуцагч Космусмаржин ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Нэмбар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Космусмаржин ХХК-нд холбогдох 95.287.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт зохигчдын “...Нэмбар ХХК-иас хариуцагч Космусмаржин ХХК-нээс нэхэмжилсэн үндсэн төлбөр 63.525.000 төгрөг, алданги 31.762.500 төгрөг, нийт 95.287.500 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч тал алдангиас 100 хувиар татгалзаж хариуцагч Космусмаржин ХХК нь үндсэн төлбөр 63.525.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцов, дээр төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна...” гэсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Нэмбар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634.388 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 237.787 төгрөгийг хариуцагч Космусмаржин ХХК-иас, Төрийн сангийн 100190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 237.787 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Нэмбар ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.