Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-03-27
Дугаар 344
Хэргийн индекс 135/2017/00344/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч А.Пүрэвсүрэн
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар А.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох эд хөрөнгө битүүмжлэх 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/321 тоот тогтоол, эд хөрөнгө хураах 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/282 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг, Төрийн сангийн 100190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Пүрэвсүрэнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.