Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-03-20
Дугаар 231
Хэргийн индекс 135/2017/00155/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбар
Хариуцагч Н.Эрдэнэчимэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Эрдэнэчимэгт холбогдох 9.231.337 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын “...2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дотор 3.231.337 төгрөгийг төлнө. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулна...” гэсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.651 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 81.325 төгрөгийг хариуцагч С.Эрдэнэчимэгээс, Төрийн сангийн 100190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 81.325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.