Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2016-02-16
Дугаар 231
Хэргийн индекс 135/2017/00005/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбар
Хариуцагч Н.Батбаяр, Б.Сувданчимэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Н.Батбаяр, Б.Сувд-Эрдэнэ нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 6.743.735 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын “...Зээлдэгч нартай дараах хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4.743.735 төгрөг, нийт 6.743.735 төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна...” гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Батбаяр, Б.Сувд-Эрдэнэ нараас улсын тэмдэгтийн хураамжид 122.850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.