Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-02-13
Дугаар 207
Хэргийн индекс 135/2017/00076/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Сэлэнгэ кредит ХХК
Хариуцагч Ж.Одгэрэл
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Сэлэнгэ-Кредит ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Одгэрэл, Б.Ундармаа нарт холбогдох 1.226.250 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ-Кредит ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.980 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Одгэрэл, Б.Ундармаа нараас улсын тэмдэгтийн хураамж 16.990 төгрөг, Төрийн сангийн 100190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 16.990 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ-Кредит ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.