Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-03-29
Дугаар 371
Хэргийн индекс 135/2017/00190/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Д.Отгонбаяр
Хариуцагч Дархан өргөө политехникийн коллеж
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар Д.Отгонбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Өргөө Политехникийн коллежид холбогдох  Дархан-Өргөө Политехникийн коллежийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Арга хэмжээ авах тухай Б/36 тоот тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Арга хэмжээ авах тухай Б/39 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, цалингаас суутгасан 20 хувийн суутгалыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаарх зохигчдын “...Дархан-Өргөө Политехникийн коллежийн захирал С.Батбаяр Арга хэмжээ авах тухай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/36, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/39 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Отгонбаярын цалингаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг үндэслэн 3 сарын хугацаанд суутгал 120.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Өргөө Политехникийн коллежээс зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.