Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-04-25
Дугаар 462
Хэргийн индекс 135/2016/01163/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Ц.Ганзориг
Хариуцагч С.Энэбиш
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 56 дугаар дүгээр зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ганзориг, хариуцагч С.Энэбиш нарын хооронд хийгдсэн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 30-36 Дах улсын дугаартай, ISUZU маркийн, NRR32L3000628 арлын дугаартай, ачааны караны өмчлөх эрхийг гэрчилгээг нэхэмжлэгч Ц.Ганзоригийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С.Энэбишэд даалгаж, нэхэмжлэгч Ц.Ганзоригоос 5 120 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 96870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энэбишээс 70200  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ганзоригт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.     

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.