Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-05-16
Дугаар 558
Хэргийн индекс 135/2015/00963/И
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч Ч.Отгонсүрэн, Б.Энхбат
Хариуцагч Дархан Дулааны сүлжээ ТӨХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дархан Дулааны Сүлжээ ТӨХК-иас 2.430.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнд, 70.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Энхбатад олгож, нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.925.000 төгрөг, нэхэмжлэгч Н.Энхбатын нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Н.Энхбатад холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 84642,80 төгрөг, нэхэмжлэгч Н.Энхбатын 5.761 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан Дулааны Сүлжээ ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 53.842 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнд, 4.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Энхбатад тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.