Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-04-26
Дугаар 1453
Хэргийн индекс 101/2017/01057/и
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Довдонгийн Цэрэндолгор
Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК
Хариуцагч Ц.Алтанхундага
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Вишнфанд ББСБ” ХХК нь үндсэн зээл 1,546,070 төгрөг, зээлийн хүү 80,292 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,190 төгрөг, нотариатын төлбөр 9,500 төгрөг нийт 1,637,052 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Ц.Алтанхундага нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,653,052 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 273,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 272,052 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрснийг баталж, Ц.Алтанхундагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,142 төгрөгнөөс 20,571 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 20,571 төгрөгийг, хариуцагч Ц.Алтанхундагаас 20,571 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР

 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.