Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-04-25
Дугаар 1426
Хэргийн индекс 101/2017/01794/и
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Довдонгийн Цэрэндолгор
Нэхэмжлэгч С.Баярмагнай
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Санжрэнчингийн Баярмагнай /Регистрийн дугаар МБ60051713/-г 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Хорго бригадад “малчин”-аар, 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монгол-Германы Геологийн Бороогийн хамтарсан экспедицид “москвич машины жолооч”, “кранист засварын механик”, “инженер механик”-аар, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улсын Геологийн төвийн харъяа Дархан нэгдлийн ашиглалтын хэсэгт “Краз маркийн машины жолооч”-оор, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  Алтны Их-дашир үйлдвэрт “механик”-аар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Бороогийн үйлдвэрт “өөрөө буулгагч краз автомашины жолооч”-оор, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “Монгол-Эрдэнэ” компанийн Бороогийн үйлдвэрт  “өөрөө буулгагч краз автомашины жолооч-оор, 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл “Бороо майнинг” компанид “кразын жолооч”-оор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ЦЭРЭНДОЛГОР

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.