Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-05-03
Дугаар 1537
Хэргийн индекс 101/2017/01706/И
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бадамдоржийн Мандалбаяр
Нэхэмжлэгч МНжоийн ХХК
Хариуцагч Фрийгүүд эрин ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “МНЖОЙН” ХХК-иас гаргасан хариуцагч “Фрийгүүд эрин” ХХК-нд холбогдох 29,952,682.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч “Фрийгүүд эрин” ХХК 29,952,682.00 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч “МНЖОЙН” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дах 495057502 тоот дансанд төлж барагдуулахаар эвлэрсэн болохыг үүгээр дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,713.00 төгрөгийн тал хувь 153,856.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, үлдэх 153,856.00 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

                                   

 

                                    ШҮҮГЧ                      Б.МАНДАЛБАЯР 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.