Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-06-16
Дугаар 2107
Хэргийн индекс 101/2017/02225/И
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бадамдоржийн Мандалбаяр
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК
Хариуцагч Д.Буянжаргал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн гаргасан хариуцагч Д.Буянжаргалд холбогдох 5,904,589.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч тал нийт 5,904,589.78 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 985,000.00 төгрөг төлж, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн болохыг үүгээр дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,423.00 төгрөгийн тал хувь 54,711.05 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, хариуцагчаас 54,711.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

                                   

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.