Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-06-16
Дугаар 2108
Хэргийн индекс 101/2017/02646/И
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бадамдоржийн Мандалбаяр
Нэхэмжлэгч жи мобайл ХХК
Хариуцагч Ц,Баасанжав
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-ийн гаргасан хариуцагч Ц.Баасанжавд холбогдох 330,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа 82,500.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Баасанжав 247,500.00 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн болохыг үүгээр дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,550.00 төгрөгийн тал хувь 5,275.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 247,500.00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 8,075.00 төгрөгийн тал хувь 4,037.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                   

ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.