Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-04-27
Дугаар 1489
Хэргийн индекс 101/2017/01916/И
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бадамдоржийн Мандалбаяр
Нэхэмжлэгч Н.Жалбуу
Хариуцагч Г.Жигжидсүрэн
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Н.Жалбуугийн гаргасан хариуцагч Г.Жигжидсүрэнд холбогдох 38,948,710.00 төгрөг гаргуулах тухай хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа 7,081,104.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал 31,867,606.00 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,622,535.00 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10,622,535.00 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10,622,535.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт тус тус төлөхөөр эвлэрсэн болохыг үүгээр дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,700.00 төгрөгийн тал хувь 176,350.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, үлдэх 176,350.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

                                   

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.МАНДАЛБАЯР 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.