Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2017-04-26
Дугаар 1451
Хэргийн индекс 101/2017/01778/И
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бадамдоржийн Мандалбаяр
Нэхэмжлэгч Манлай алаг адуун ХХК
Хариуцагч Ж.Наранбаатар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “Манлай алаг адуун” ХХК-ийн гаргасан хариуцагч Ж.Наранбаатар, Д.Байгалмаа нарт холбогдох 970,800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нэхэмжлэгч “Манлай алаг адуун” ХХК нь хариуцагч Д.Байгалмаагаас татгалзаж, хариуцагч Ж.Наранбаатар 970,800.00 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн болохыг үүгээр дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,000.00 төгрөгийн тал хувь 14,000.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, хариуцагч Ж.Наранбаатараас 14,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулсугай.

 

 

                                   

 

                        ШҮҮГЧ                                                            Б.МАНДАЛБАЯР 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.