Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-04-17
Дугаар 136
Хэргийн индекс 104/2017/0096/И
Шүүх Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Данжаадын Уранчимэг
Нэхэмжлэгч “Тайкун” ХХК
Хариуцагч М.Батхишиг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Тайкун” ХХК-ний М.Батхишигт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3 612 500 /гурван сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар тооцон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 750 /далан хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 36 375 /гучин зургаан мянга гурван зуун далан тав/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, тал хувь 36 375 /гучин зургаан мянга гурван зуун далан тав/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч “Тайкун” ХХК-д олгосугай.

3. Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

                                           

                                         ШҮҮГЧ                                                             Д.УРАНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.