Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-04-10
Дугаар 123
Хэргийн индекс 104/2017/0136/И
Шүүх Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Данжаадын Уранчимэг
Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК
Хариуцагч П.Жүгдэржав
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-ний хариуцагч П.Жүгдэржавт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 180 000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг, хариуцагч /РД:НВ73072706/ Боржигин овогт Пүрэвийн Жүгдэржав нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч 180 000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 050 /зургаан мянга тавь/ төгрөгийн тал хувь болох 3 025 /гурван мянга хорин тав/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, тал хувь 3 025 /гурван мянга хорин тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч П.Жүгдэржаваас хариуцах тэмдэгтийн хураамжийг тал хувиар тооцон 3 025 /гурван мянга хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж “Жимобайл” ХХК-д олгосугай.

3. Хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                  ШҮҮГЧ                                   Д.УРАНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.