Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-04-10
Дугаар 122
Хэргийн индекс 104/2017/0133/И
Шүүх Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Данжаадын Уранчимэг
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК
Хариуцагч С.Сэрээтэр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-74.6., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ний хариуцагч С.Сэрээтэрт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 240 000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 240 000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн алдангид шаардсан 80 000 /наян мянга/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 160 000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 850 /долоон мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 6 050 /зургаан мянга тавь/ төгрөгийн тал хувь 3 025 /гурван мянга хорин тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 3 025 /гурван мянга хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жимобайл” ХХК-д олгосугай.

3. Хариуцагч С.Сэрээтэр шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол Шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                     ШҮҮГЧ                                    Д.УРАНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.