Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-01-19
Дугаар 21
Хэргийн индекс 104/2017/0023/И
Шүүх Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Зоригтын Түвшинтөгс
Нэхэмжлэгч Б.Туяацэцэг
Хариуцагч Я.Тунгалаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:          

1. Хариуцагч Боржигон овгийн Ядмаагийн Тунгалаг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9.500.000 /есөн сая таван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Боржигон овгийн Батхуягийн Туяацэцэгт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Туяацэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166.950 төгрөгийн 50 хувь болох 83.475 /наян гурван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг улсын орлогоос, 83.475 /наян гурван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг хариуцагч Я.Тунгалагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Туяацэцэгт олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Я.Тунгалагсайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                       ШҮҮГЧ                                         З.ТҮВШИНТӨГС

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.