Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2016-05-03
Дугаар 3625
Хэргийн индекс 102/2014/06234/И
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Эрдэнэбатын Амин-Эрдэнэ
Нэхэмжлэгч М.Одгэрэл
Хариуцагч Б.Гангамөрөн
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10, дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 7 сарын 20-ны өдрийн М.Одгэрэл, Б.Гангамөрөн нарын хооронд байгуулагдсан Е1/3-2 тоот эрх шилжүүлэх тухай гэрээ, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хийгдсэн Теди үйлчилгээний төвийн 4 давхарт байрлах 06-07 тоот лангуу буюу талбайг түрээслэх тухай Ньютел ХХК, З.Наранбаатар нарын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 89 дүгээр зүйлийн 89.3, 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн талбай түрээслэх эрхийг хариуцагч З.Наранбаатараас шилжүүлэн нэхэмжлэгч М.Одгэрэлд олгож, Теди үйлчилгээний төвийн 4 давхарт байрлах 06-07 тоот лангуу буюу талбайг хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг, хариуцагч З.Наранбаатарын төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.     

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.