Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-07-08
Дугаар 4432
Хэргийн индекс 102/2015/04297/И
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Тогтохын Туяа
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагч “Жэй Эм Сэнтэри Глобал” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэлийн алданги 4.315.371 төгрөгийг 50 хувиар багасгаж, хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 8.630.742 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 2.157.685 төгрөг, бүгд 10.788.427 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, “Жэй Эм Сэнтэри Глобал” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 187565 /нэг зуун наян долоон мянга таван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Хариуцагч уг захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                    Т.ТУЯА

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.